“Mongolian Mining Corporation” 2024 онд хийгдэх 440 сая ам.долларын бондынхоо тодорхой хэсгийг буцаан худалдан авч 376 сая ам.доллар болгон бууруулаад байна. “Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр үлдээж, төлөвийг “Сөрөг” гэж тогтоолоо. БНХАУ эдийн засгаа хурдацтайгаар эргэн нээж буй нь нүүрсний үнийн тогтвортой байдалд нөлөөлж мөн ашигт малтмал ашигласны төлбөрийн зохицуулалтын асуудлууд тус компанийн зэрэглэлд нөлөөлнө гэж үзсэн байна. Түүнчлэн “Mongolian Mining Corporation” 2024 онд хийгдэх 440 сая ам.долларын бондынхоо тодорхой хэсгийг буцаан худалдан авч 376 сая ам.доллар болгон бууруулсан юм. “Mongolian Mining Corporation”-ийн зүгээс 2024 оны эхний улиралд бондын төлбөрөө бүрэн барагдуулах бэлэн мөнгөний урсгал бүрдүүлж чадна гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч бүтээгдэхүүний зарагдах дундаж ханшийн тогтворгүй байдал болон бусад зохицуулалтын асуудлууд нь ашгийн маржинд нь сөргөөр нөлөөлж, төлбөрөө барагдуулж чадахгүй байх эрсдэлд хүргэж магадгүй гэж дүгнэжээ.
Bloomberg TV Mongolia