Нүүр Уул уурхай “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш өсөлтөөрөө тэргүүлэв
Уул уурхай

“Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш өсөлтөөрөө тэргүүлэв

G.Press 2 жилийн өмнө 103 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Erdene Resource Development” компанийн хувьцааны ханш 18 орчим хувиар өсөөд байна

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш өсөлтөөрөө салбартаа тэргүүллээ. 2023 он гарсаар тус компанийн хувьцааны ханш 240 гаруй хувиар өсөөд байна. Энэ онд “Mongolian Mining Corporation”-ийн бизнес цар тахлын хүндрэлүүдээс бүрэн сэргэж, ирэх онд хугацаа нь дуусах байсан бондоо хугацаанаас нь өмнө худалдан аваад байгаа юм. Үүнээс гадна шинэ бонд зах зээлд гаргаж амжилттай санхүүжилт татаад байна.

 

“Erdene Resource Development” компани “Mongolian Mining Corporation”-той гурван үе шат бүхий стратегийн түншлэл хийгээд байна. Дээрх хоёр компанийн түншлэлийн хугацаанд “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш 18 орчим хувиар өсөөд байгаа аж. “Баян хөндий” алтны төслийг хариуцдаг тус компанийн хувьд ирэх онд бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгаж, 2025 оноос олборлолт, борлуулалтаа хийж эхлэх зорилготой байгаа юм.

 

Харин байгалийн хийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны ханш 2023 онд огцом хөдөлгөөнгүй, бага зэрэг буурах хандлагатай байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.