“Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны арилжаа 2 дахин нэмэгдэж, ханш нь 15 хувиар өслөө
![]()
“Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш арилжааны долоон өдөр дараалан өсөж, ханш нь 2014 оны X сараас хойших дээд түвшинд хүрэв
“Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш өнгөрсөн Баасан гарагт 15 хувиар өсөж хаагдлаа. Тухайн өдөр арилжааны хэмжээ дундаж түвшнээсээ хоёр дахин өндөр байсан байна. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 7.43 хонгконг доллар хүрч, 2014 оны аравдугаар сараас хойших дээд түвшинд хаагджээ.
“Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа өсөлтөөрөө салбарынхаа бусад компаниудыг тэргүүлж байна. Сүүлийн долоон арилжааны өдөр дараалан тус компанийн хувьцааны ханш ийнхүү өсөлтөө хадгаллаа. Сүүлийн 52 долоо хоногт “Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш 279 хувиар өсөөд байгаа юм.
Өнгөрсөн Баасан гарагт “Mongolian Mining Corporation”-ийн 13.8 сая ширхэг хувьцаа зарагдсан нь 20 өдрийн дундаж түвшнээсээ 5.85 саяар өндөр дүн болоод байна.
