Нүүр Уул уурхай “Mongolian Mining Corporation” ам.долларын бонд эзэмшигчдэдээ шинээр гаргах бонд...
Уул уурхай

“Mongolian Mining Corporation” ам.долларын бонд эзэмшигчдэдээ шинээр гаргах бондоор солих санал хүргүүлжээ

G.Press 2 жилийн өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, коксжих нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” компани 12.5 хувийн хүүтэй, 2026 онд хугацаа нь дуусах шинэ бондоо Сингапурын биржид бүртгүүлэх хүсэлтээ өглөө.

Тус компани бонд гаргаснаар нийт 180 сая ам.доллар татан төвлөрүүлэхийг зорьж буй. “Mongolian Mining Corporation” компанийн хэлцэлд “Deutsche Bank”, “Morgan Stanley” хамтран ажиллахаар сонгогдсон болохыг онцолж байна. Үүнээс өмнө 2024 онд хугацаа нь дуусах 9.25 хувийн хүүтэй бондын үндсэн төлбөр 350.2 сая ам.долларын 75 хувь буюу 251 орчим сая ам.долларыг арилжих тендер санал амжилттай болсныг мэдээлсэн юм.

Шинэ бонд есдүгээр сарын 14-ний өдөр бондын зах зээлд бүртгэгдэх хүлээлттэй байгаа юм. Сүүлийн байдлаар “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш дөрөв орчим хувиар өсөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.