Нүүр Уул уурхай “Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах бондоо эргүүлэн худалд...
Уул уурхай

“Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах бондоо эргүүлэн худалдаж авлаа

G.Press 2 жилийн өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

"Mongolian Mining Corporation” бондоо эргүүлэн худалдан авснаар тухайн бонд албан ёсоор Сингапурын биржид бүртгэлгүй болно

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2024 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах байсан бондоо 11 дүгээр сарын найманд амжилттай эргүүлэн худалдан авснаа мэдээллээ.

Тус компани 9.25 хувийн хүүтэй, 2024 онд хугацаа нь дуусах тус бондоо буцаан худалдан авах үнийг үндсэн төлбөр болон төлөгдөөгүй хуримтлагдсан хүүг 102.313 хувиар тооцож, буцаан худалдан авчээ. “Mongolian Mining Corporation” бондоо ийнхүү эргүүлэн худалдан авснаар тухайн бонд албан ёсоор Сингапурын биржид бүртгэлгүй болохоор байгаа юм.

“Mongolian Mining Corporation”-ийн хувьд бондоо хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авсан нь санхүүгийн үзүүлэлтүүдэд нь дарамт болно гэж үзэхгүй байгаагаа мэдэгдлээ. Тус компанийн зээлжих зэрэглэлийг үнэлдэг “Fitch” болон “Moody's” зэрэг байгууллага ч үүнтэй санал нийлж байгаа аж.

“Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны үзүүлэлтийг харвал арилжааны идэвх нь наймдугаар сарын дунд үеэс хойш эрчимжсэн дүр зурагтай байна. Харин хувьцааны ханш нь он гарсаар Хонгконгийн Хөрөнгийн биржид 70 хувь давж өсөөд байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.