Цахим худалдаа 2027 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй аж.

Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт"-аар ногоон бизнесүүд төслүүдээ танилцуулж байна. 

НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн хийсэн цахим худалдаа 2017-2021 оны хооронд тав дахин нэмэгдсэн нь далайд гарцгүй орнууд дундаа хамгийн огцом өсөлтөд тооцогдохын зэрэгцээ дэлхийд ч өндөр үзүүлэлттэйд тооцогдож байна.

Монгол Улсын цахим худалдаа 2022 оны байдлаар 352 сая ам.долларт хүрч, нийт худалдааны салбарын 24 хувьтай тэнцжээ. Харин 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яриандаа дурдаж байсан юм.