Монгол Улсын төмөр замын хамгийн урт гүүр – 430 метр
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ПК 169+114.44 – ПК169+545 хооронд байрладаг 16.5 м урт бүхий 26 алгаслалтай 430.56 м урт гүүр нь Монгол Улсдаа төмөр замын хамгийн урт гүүр юм. Энэ гүүр нь захын тулгуур хоёр, завсрын тулгуур 25, дам нуруу 52 ширхгээс бүрдэнэ. Завсрын тулгуур ба захын тулгуур нь доороо 12.5-30 м урттай нэг метрийн диаметртэй нийт 118 ш шон суурьтай. Энэ бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогц төслийн нэгээхэн хэсэг бөгөөд нийт төслийн хэмжээнд 25 тонн хүртэл голын даацтай хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх боломжтой, уулзваргүй 228 км төмөр замыг Монголд анх удаа монголчууд өөрсдөө барьж байгуулсан билээ.
Төмөр замын инженер Б.Тулгуурбаяр