ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсаар дамжин Хятадын баруун хэсэг рүү чиглэсэн төв Азийн тээврийн шинэ коридор байгуулах санаачилгыг сонирхжээ. Түүнийг Красноярскийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх талаар уулзалт хийх үеэр нь уг саналыг тус бүс нутгийн даргын үүрэг гүйцэтгэгч Михаил Котюков гаргасан саналыг сонсоод "Энэ сэдэв сонирхолтой байна" гэсэн юм.

Красноярскийн нутаг дэвсгэрийн даргын тайлбарласнаар ийм коридор нь Транссибирийн төмөр замаас Баруун Хятадын эдийн засгийн хувьд хамгийн өндөр хөгжсөн бүс нутаг хүртэлх хамгийн дөт тээврийн маршрутын нэг болж чадна гэв. Цаашид энэ асуудлыг Засгийн газрын тээврийн комиссын хурлаар авч хэлэлцүүлнэ гэжээ.