Нүүр Уул уурхай Монгол Улс өнгөрсөн 11-17-ны өдрүүдэд 1.6 сая тонн нүүрс экспортлов
Уул уурхай

Монгол Улс өнгөрсөн 11-17-ны өдрүүдэд 1.6 сая тонн нүүрс экспортлов

G.Press 2 жилийн өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улс наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд 12 мянга 474 автомашин, 1134 AGV, 841 чингэлгээр нүүрс экспортолсон байна. Дээрх хугацаанд 1.6 сая тонн нүүрс, 2023 он гарсаар нийт 39 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс хоёр дахин өслөө. Сангийн яам энэ онд 50 сая тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд гүйцэтгэл 78 хувьтай байна.

Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар БНХАУ-ын Ганцмод боомтод Монголын тавдугаар ангиллын түүхий нүүрсний үнэ тонн нь 1280-1300 юань болоод байгаа аж.

Үүнээс гадна БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд болсон осолтой холбоотойгоор нүүрсний дотоод нийлүүлэлт саарсан ч үнэ нь үргэлжлэн унах магадлал өндөр байгааг “SXCoal” мэдээллээ. Коксжих нүүрсний олборлолтоор тэргүүлэгч Шаньси мужийн уурхайд наймдугаар сарын 10, 18-ны өдрүүдэд осол болсны улмаас тус бүс нутагт нийлүүлэлт буурсан байна.

Коксын зах зээлд уналт ажиглагдсанаар коксжуулах үйлдвэрүүд  нүүрсний нөөцөө нэмэгдүүлэх талд болгоомжтой хандаж байгаа нь үүнд нөлөөлж байна. Нүүрсний бага нөөцтэй коксжуулах үйлдвэрүүдийн хувьд коксжих нүүрсний худалдан авалт үргэлжилсээр байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.