Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, улс оронд хэрэгтэй инженерчлэлийн инноваци-шинэ бүтээл оновчтой саналыг дэмжсэн цогц үйл ажиллагаанд хандсан, хийж бүтээх чадамжийг бий болгоход чиглэсэн "МОНГОЛ ИНЖЕНЕР-2024" нэгдсэн арга хэмжээ, техникийн механикийн улсын олимпиад боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд Төмөр замын дээд сургуулийн баг амжилттай оролцлоо. Багийн дүнгээр нэгдүгээр байранд ШУТИС-КООСЭН Техникийн коллеж, хоёрдугаар байрт Төмөр замын дээд сургууль, гуравдугаар байрт ХААИС-ийн Инженер технологийн сургууль шалгарлаа. Түүнчлэн манай сургуулийн Онолын механик хичээлээр Хөдөлгөөний II  ангийн Ч.Мөнхцэцэг III байр, хүрэл медаль, Машины эд анги хичээлээр Зүтгүүрийн II ангийн Ц.Эрхэмбилэг II байр, мөнгөн медаль хүртлээ.