Нүүр Гадаадын төмөр зам Молдавын төмөр зам цалингаа тавихаар зүтгүүр, вагонуудаа худалдаалж байна
Гадаадын төмөр зам

Молдавын төмөр зам цалингаа тавихаар зүтгүүр, вагонуудаа худалдаалж байна

G.Press 1 жилийн өмнө 92 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Молдавын төмөр зам” ТӨХК дөрөвдүгээр сарын 16-25-ны хооронд хөдлөх бүрэлдэхүүн, сэлбэг хэрэгсэл, хаягдал төмрийн дуудлага худалдаа зохион байгуулж байна. Дуудлага худалдааны жагсаалтад 85 зүтгүүр, 41 зорчигчийн вагон, 90 ачааны вагон, 81 вагон цистерн, 17 вагон хөргөгч багтжээ.

Дуудлага худалдаагаар олсон энэхүү орлогоороо ажиллагсадынхаа  цалингийн өрийг барагдуулахад зарцуулна гэдгээ “Молдавын төмөр зам” ТӨХК мэдэгджээ. Төмөр замын 5000 ажилчдын цалин болох 10.7 сая долларын өр үүссэнээс дээрх шийдвэрт хүрчээ. 2024 онд 900 гаруй ажилчин төмөр замаас гарч, үлдсэн хүмүүс нь  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Эрх баригчид гурван удаа цалин өгч, дизель түлшээр хангана гэж амласан ч бодитой өөрчлөлт гараагүй аж.

 

Эх сурвалж: ЖД Транспорт Комментарии

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.