Нүүр Цаг үе МНТ-ны хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх удирдлагын дүн шинжилгээний хурал болж байна
Цаг үе

МНТ-ны хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх удирдлагын дүн шинжилгээний хурал болж байна

G.Press 19 цагийн өмнө 44 үзэлт 0 сэтгэгдэл

Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан  УБТЗ-ын менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх удирдлагын дүн шинжилгээний хурал өнөөдөр “Ганзам палас”-т эхэллээ.

Энэ жилийн арга хэмжээ “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, тогтолцооны хэрэгжилт, гүйцэтгэл, үр нөлөөг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх, сайжруулах боломжийг тодорхойлох, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм.

Энэ үеэр менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага, цаашдын хөгжлийн чиглэлийг хэлэлцэхийн зэрэгцээ тогтолцооны үр нөлөө, тасралтгүй сайжруулалтад бодит хувь нэмэр оруулсан шилдэг бүтцийн нэгж, ажилтан, санаачилгыг шалгаруулж урамшуулах юм.

Тус хурлыг ЗТЯ,  Төмөр замын газар, Стандарт, хэмжил зүйн газар болон УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын алба,  Техникийн бодлого, стандартчиллын алба, Тээвэр зохион байгуулалтын алба, Зүтгүүрийн аж ахуйн алба, Вагоны аж ахуйн алба, Барилга, орон сууцны алба, Хэмжил зүйн төв,  Соёл, спорт, аялал жуулчлалын төв, Кейтеринг, зочлох үйлчилгээний төв зэрэг байгууллагуудаас хамтран зохион байгуулж оролцож байна.

Дэлхийн стандартын өдөрт зориулан зохион байгуулж буй  энэ хурал нь олон улсын стандартын шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх, байгууллагын удирдлага, хариуцлага, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, тасралтгүй сайжруулалтын соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.