Төв эмнэлгийн Нүдний кабинетийн их эмч М.Наргарах зөвлөж байна.

 

 -Та миопийн талаар мэдээлэл өгнө үү?

 

-Бидний нүд юмсыг харахад тухайн дүрс нүдний торлог бүрхүүл дээр тусаж байж тод хардаг. Харин нүд хэтэрхий урт, эсвэл дүрсийг илүү хүчтэй хугалж байгаагаас шалтгаалж, харж буй дүрс торлог бүрхүүлийн наана тусах үзэгдлийг миопи гэж

 

нэрлэдэг. Энэ нь эмгэг, сургууулийн насанд үүсэх, насанд хүрэгчдийн, хуурамч зэрэг олон төрлүүдтэй. Тухайлбал, эмгэг миопи ихэвчлэн хүүхдийг зургаан наснаас өмнө үүсдэг. Уг эмгэгийн үед нүдний алим арагш хэт сунаснаас нимгэрэл, урагдал үүсэх, хараа алдах эрсдэлтэй. Эмгэг миопи үүсэх эрсдэлтэй хүүхдийг эрт илрүүлж хянах нь чухал. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ таван нас хүрэхээс өмнө нүдний эмчид заавал үзүүлэх шаардлагатай. 2010 онд дэлхийн нийт хүн амын 27 хувь нь миопи байсан бол 2050 онд 50 хувь болж өсөх төлөвтэй байна.

 

-Үүнд юу нөлөөлж байна?

 

-Хараа муудахад хотжилт, дэлгэцийн хэрэглээ, ойрын зайн ачаалал нөлөөлөхөөс гадна удамшил, харааны орчин нөлөөлдөг. Эцэг эхийн хэн нэг нь миопи бол хүүхэд нь миопи болох эрсдэл хоёроос гурав дахин, эцэг эх хоёул миопи бол зургаагаас найм дахин өндөр байдаг. Үүнээс гадна, гадаа өнгөрөөх цаг чухал.

 

Өдөрт цаг 30 минутаас бага хугацааг гадаа өнгөрүүлдэг, гурван цагаас илүү ойрын зайд хардаг бол миопи үүсэх эрсдэл өндөр гэж үздэг. Мөн хэт удаан буюу 45 минутаас удаан, хэт ойроос буюу 20 см-ээс ойр зайд юм харах нь миопи үүсэхэд хүчтэй нөлөөлдөг.

 

-Шилний хэмжээг зөв тохируулах нь чухал байх?

 

-Миопийн шилний хэмжээ өндөр байх тусам ирээдүйд хараа алдалт, сохролд хүргэж болох нүдний өвчнүүдэдээр өвдөх эрсдэл нэмэгддэг.

 

 

 

Миопийн

Болрын

Нүдний

Торлог

Миопийн

 

 

хэмжээ

цайлт

даралт

бүрхүүлийн

шалтгаант шар

 

 

 

 

 

өвчин

ховхролт

толбоны

 

 

 

 

 

 

 

сөнөрөл

 

 

-1.00

-3.00

2

2

3

2

 

 

-3.00

-5.00

3

3

9

10

 

 

-5.00

-7.00

5

3

21

41

 

 

-7.00

дээш

 

 

44

127

 

 

 

Жишээлбэл, -5 зүүдэг хүүхэд нас ахисан хойноо торлог бүрхүүл ховхрох эрсдэл миопи биш хүнтэй харьцуулахад 21 дахин өндөр.

 

- Эцэг эхчүүд хүүхдээ миопи байж магадгүйг яаж мэдэх вэ?

 

-Хүүхэд миопи байж магадгүйг илтгэх шинжүүд бий. Хүүхдэд холд харахдаа нүдээ онийлгох, номоо нүүрэндээ хэт ойр барих, ангидаа урд суухыг хүсэх, телевиз ойроос үзэх, холын хараа шаардсан спорт, тоглоом зэргээс зайлсхийх шинж илэрч байвал мэргэжлийн эмчид хандаарай.