Өнгөрсөн Пүрэв гарагт ТЗИС-ийн Суурь бүтцийн тэнхимээс санаачлан оюутнуудынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Миний мэргэжил – Миний бахархал” зочин уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтад Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо, Барилга, зам, замын аж ахуй, Цахилгаан хангамж, Машин ашиглалт хөтөлбөрийн оюутнууд идэвхтэй оролцов.
Салбарын зочин илтгэгчээр УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн оролцож “УБТЗ ХНН-ийн тээврийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж, өөрийн ажлын замналаас хуваалцаж, оюутнуудтай нээлттэй ярилцлага хийв.
Ур чадварын лекцэд "SDY Academy"ийн сургагч багш Г.Мөнгөнхуяг “Өөрийгөө удирд” сэдэвт лекцийг уншиж, хувь хүний хөгжил, зөөлөн ур чадварыг дээшлүүлэхэд нь хувь нэмэр орууллаа.
Энэхүү уулзалтаар оюутнуудын мэргэжилдээ дурлах сонирхлыг нэмэгдүүлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсан хэмээн үзэж байна. Мөн энэ өдөр Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөгийг Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 178 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийн 11, 12 дугаар ангийн нийт 100 гаруй сурагч өдөрлөгт хамрагджээ. Тус өдөрлөгт тус сургуулийн захирал Ц.Ганбаатар, сургалтын менежер Пүрэвсүрэн нар оролцож, Төмөр замын их сургууль, Төмөр замын политехникийн коллежийн мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Ш.Баяраа, багш А.Болормаа, А.Цэндзаяа, багш М.Энхбаяр нар танилцуулсан байна.
