Нүүр Тэмдэглэл Миний ээж замчин
Тэмдэглэл

Миний ээж замчин

G.Press 14 цагийн өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

-Миний ээж Өнөжаргал хими биологийн багш мэргэжилтэй хүн. Аавтай минь хамт зах зээлд шилжсэний дараа мал дээр гарсан. Мал маллаж байгаад намайг есөн настай байхад Замын IV ангийн 67 дугаар км-ийн тор засагчаар ажилд орчихсон байж билээ. Бид аймгийн төв дээр ээж, аав хөдөө мал дээр байдаг байлаа. Намайг сурагчдын амралтаар ирэх үед ээж шар хантааз өмсөөд, эрэгтэй хүний цэнхэр ажлын хувцас өмсчихсөн аавтай мотоциклтэй галт тэргэнд дохио өгнө гээд явдаг байв. Хүүхэд болохоор би яг ямар ажил хийдгийг нь мэддэггүй байлаа. Галт тэрэгний замын хажуугаар байдаг торыг нь бүрэн бүтэн байлгах ёстой, тэгээд мал оруулж болохгүй галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулж болохгүй гэдэг байсан. Өглөө эрт босно. Нэг төхөөрөмжөөр өглөө мэдээ авна орой мэдээ өгнө гээд л дэвтэр үзэг болоод л байдаг.

Замын даргын үзлэг ирнэ гэхээр л түмэн амьтан бужигнаад л бөөн юм болдог байсан даа. Хүүхдүүд бид хүртэл хөдөлгөөнд орно. Гэрийн гадна, доторгүй л хог шороогоо цэвэрлээд тэр дарга нь вагоноос буугаад манай гэрт орж ирж шалгах гэж байгаа мэт л айж мэгддэг байж билээ. Гэвч нэг ч жил манай гэрт орж ирж байгаагүй. Зуны амралтаар “Элснийхэн” ирсэн гээд нэг гэр бариад орох. Замчин ах, эгч нар ирээд үүрээр ажилдаа яваад өдрийн халууны өмнө ажлаасаа ирнэ. Оройн сэрүүнд тоглож наадаад л хөл хөдөлгөөн болдог байлаа. Инээд хөөр цангинаад л 67 гэдэг нэг дүнсгэр байшингийн гадаа гэр бариад төмөр замын том, том машинууд ирээд л гоё байдаг байж билээ. Бид эцэг, эхээс зургуулаа. Хамгийн том эгч хотод ажил хийдэг, том ах оюутан болоод биднийг бүгдийг нь хот руу шилжүүлсэн юм. Тэгээд аймагт амьдардаг байсан бид хотод амьдардаг болоод аав, ээж дээрээ ирэх нь бүр л холдож, багассан хэрэг л дээ. Цагаан сар, сурагчдын амралтаар л хааяа ирнэ. Нэг ирэхэд ээж шалгалтдаа тэнцсэн цалин нэмэгдэнэ, зэрэг нэмэгдэнэ гээд л бөөн баяр болж байсан. Аав ч ээжээр бахархаж “Аргагүй л багш хүн шүү. Дээд боловсролтой хүн өөр шүү дээ” гээд сэтгэл тэнүүн суусныг нь их тод санаж байна. Халуунд халж, хүйтэнд хөрдөг их л хэцүү ажил шиг санагдана. Үер ус, цас зуд, харанхуй шороон шуурга, аагим халууны алинд нь ч ялгаагүй хэдэн мал нь тор тасалчихжээ гээд л аав, ээж хоёр мотоциклтэй шөнө, өдөргүй л гэнэт дуудагдана. Хагас цэрэгжүүлсэн байдалтай л бэлэн байдаг байв. Ээж минь ясны хариуцлагатай хүн байсныг ч хэлэх үү яг цаг, нартай тайлан мэдээгээ өгнө. Хэдэн тод хар гутал, хөвөнтэй өмд, барааны саван ээжийн ажлаас өгнө. Бас долоо хоног бүр тогтмол ирэх “Ган зам” сониныг уншиж өссөн дөө. Ш.Одончимэгтэй танилцаж, гэр бүл болцгоосон. Гэргий Одончимэг нь УБТЗ ын Техник мэргэжлийн сургууль төгссөн, төмөр замын салбартай холбоотой хүн байжээ. Тэд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэг хүү нь төмөр замд ажиллаж байгаад харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Бусад хүүхдүүд нь өөр, өөр салбарт хөдөлмөр эрхлэн амьдарцгааж байна. Түүний олон жил осолгүй, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг төмөр замаас зохих ёсоор үнэлжээ. Б.Пансан гуай “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч”, “Онц хөдөлгөөнчин”, “Хүндэт төмөр замчин” зэрэг шагнал, урамшуулал хүртжээ. Тэр дундаас 2021 онд “Осолгүй манлай жолооч” шагнал хүртсэнээ дурсдаг. Шагнал бүрийн цаана нэгэн түүх бий. Хот руу томилолтоор яваад ирэхэд гаражийн дарга нь “Онц тээвэрчин” цол, тэмдгийг гардуулж байсан үе ч түүнд тодхон үлджээ. Тэрбээр олон жил унаж, арчилж тордсон техник, хамт олон, ахмад жолооч нарынхаа зааж сургасан үг, замчидтайгаа өнгөрүүлсэн өдрүүдээ сэтгэл догдлон хүүрнэнэ. Тэтгэвэрт гарсныхаа дараа хуучин “ГАЗ-53“ машинаа хувьчлалаар авч, Дорнодод трактор барьж байсан ахдаа өгсөн тухайгаа ч дурссан билээ. Ийн нэгэн үеийн төмөр замчны хөдөлмөрч зан, хариуцлага, нөхөрлөлийн үнэ цэн, хүний сэтгэлийн энгийн атлаа эрхэм нандин мөчүүдийг ийнхүү дурсаж, түүх болгон үлдээлээ. ч километр алхаж очсон юм бүү мэд. Аагим халуунд шүү дээ. Шатаж байгаа юм чинь. Уугиж байхад л ажлаасаа буудаг. Өглөө эртээ үүрээр сэрүүнд ажилдаа гардаг байсан. Харин оройн сэрүүнд олуулаа хөзөр, бөмбөг, даалуу тоглоно. Дуу хуур болно. Говийн зуны үдэш өдөр мэт л гэрэлтэй. Одтой тэнгэр гийж, саран авхай залрах үед л амьсгаа авах чинээ агаартай болно. 35 дугаар зөрлөг дээр ганцхан манай гэрийн үүдээр дүүрэн хүмүүс эгнээд суучихдаг байж билээ. Бусад айлд овоорч цуглаж байгаа нь ховор. Аав, ээж ч гэсэн түүнд нь дуртай. Хоол цай болоод л бужигнана. Хүн бүхэн л Сэрээ ах, Өнөө эгч гээд л жигтэйхэн дотно хандана. Ээж аав ч гэсэн тэр минь, энэ минь гээд л сүйд. Дараа нь 67-оос нүүж 35 дугаар зөрлөгт ирсэн байсан. Тэр үед зөрлөгт 10 хүрэхгүй байшинтай, гунигтай гэж жигтэйхэн. Хотоос ирж байгаа надад бол уйтгартай санагдаж би булан тохойд сууж ном уншина, шүлэг бичнэ. Хааяа нэг айлын тугаланд гүйнэ. Ердөө л зун, өвлийн амралтаар л гэртээ ирдэг байсан даа. Ээж Улаанбаатараас охин маань ирж байгаа гээд л түмэн амьтанд хэлчихсэн мэт намайг вагоноос буухад зөрлөгийн маань бүх хүмүүс гэрийнхээ гадаа хараад зогсож байгаа мэт санагддаг байж билээ. Би ичээд гэрээс ч гарахгүй хэд хононо.

Аав, ээж хоёр минь ааль сайтай. Аав бүр замчдын хүүхдүүдийг харна, хооллоно. Замчид эртээ ажилдаа явна. Тэр үед жаахан хүүхдүүд нь гэртээ үлдэнэ. Аав эргэж тойрно. Зарим залуу замчдынхаа гэрийг дулаацуулж гал түлнэ. Өвлийн хүйтэнд ажлаасаа даараад ирэхэд нь гэр дулаан галтай байна гэдэг гоё л доо. Аав айл, айлын түлхүүрийг аваад үлдчихсэн гал түлээд галч шиг, хүүхэд асрагч шиг явдаг сан. Хүний өөрийнгүй л хооллож ундална. Амралтаараа ирсэн би унтаж байхад хар нүд хуу татаад л ах, эгч нар шаагилдаж ээжийн дуу хадаад л, аав нуг нуг инээгээд суух чимээ сонсогддог байж билээ. Байшингийн цонхоор харахад ажлаасаа буусан төмөр замчин ах, эгч нар ядарсан шинжтэй удаан алхаж гэр гэртээ орохыг нь одоо ч тод санаж байна. Нэг өдөр ээж дэр солих ажилтай гэнэ. Би ээжид туслах гээд нэг лоом тэврээд явсан, дийлэхгүй түмний онигоо болж билээ. Дараа нь бас ээж зэрлэг зулгаахаар явахад нь бор цай дөхүүлж өгөх гэж хэдэн ч километр алхаж очсон юм бүү мэд. Аагим халуунд шүү дээ. Шатаж байгаа юм чинь. Уугиж байхад л ажлаасаа буудаг. Өглөө эртээ үүрээр сэрүүнд ажилдаа гардаг байсан. Харин оройн сэрүүнд олуулаа хөзөр, бөмбөг, даалуу тоглоно. Дуу хуур болно. Говийн зуны үдэш өдөр мэт л гэрэлтэй. Одтой тэнгэр гийж, саран авхай залрах үед л амьсгаа авах чинээ агаартай болно. 35 дугаар зөрлөг дээр ганцхан манай гэрийн үүдээр дүүрэн хүмүүс эгнээд суучихдаг байж билээ. Бусад айлд овоорч цуглаж байгаа нь ховор. Аав, ээж ч гэсэн түүнд нь дуртай. Хоол цай болоод л бужигнана. Хүн бүхэн л Сэрээ ах, Өнөө эгч гээд л жигтэйхэн дотно хандана. Ээж аав ч гэсэн тэр минь, энэ минь гээд л сүйд. 

Гарын арван хуруунд хүрэхтэй үгүйтэй хэдэн айлын амьдрал тэр хэдэн байшин дунд өрнөнө. Би гэдэг хүн жилийн дөрвөн улиралдаа хоёр удаа л аав, ээждээ ирнэ. Айлын бэр болоод бүр ч цөөрсөн дөө. Манай хоёр хүүхэд нэг насны зөрүүтэй аав, ээж дээр өссөн. Төмөр замчин ах эгч нар андахгүй. Манай хүүхдүүдийг дагуулаад чихэр, жимс болцгооно. Тэгэхдээ саяхан л намайг ийм жоохон байсныг өхөөрдөж ярина. Ээж бас төмөр замын өндөр настнуудын баярт явна. “Төмөр зам л миний хэдэн хүүхдийг их сургуульд сургахад тусалсан. Ёстой үр өгөөжтэй байгууллага. Сайхан газраас тэтгэвэрт гарсан азтай, одтой” л гэнэ. Нэг мэдэхэд л аав, ээж хоёр маань төмөр замын өндөр настнууд болсон байсан даа. Миний хүүхэд насны дурсамж аав, ээжийн минь идэрхэн насны хүч хөдөлмөр төмөр замтай хамт өнгөрсөн. Зөрлөг дээрээс амьдралын найзтай болсон. Одоо ч бид төмөр замчдын хүүхдүүд гээд найзалсан хэвээр л байдаг. Ижий, аавын минь хойтын буянд үе, үеийн замчид ирэх үед би цурхиртал уйлж ижий, аав хоёроороо ямар их бахархаж, төмөр замчдад ямар их баярласан гэж санана. Төмөр замчид үнэхээр тэсвэр хатуужилтай, хөдөлмөрч, тууштай хүмүүс байдаг. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрал ахуйгаа цэцэглүүлж яваа үе үеийн олон замчдыг танина. Тэд бол Замын дөрөвдүгээр ангийн замчид юм. Гадаад дотоодод сургууль төгссөн ганган чамин загварлаг, гантиг шиг содон, ган төмөр шиг хатуужилтай хүмүүс л замчид болдог доо. Тэд үнэхээр дугтарвал дуу нэг гэдгийг би харж өссөн. Намайг жаахан байхад тэд замын дэр мод солих үедээ сүр хүчийг бадруулан орилоод л сүр, сүр гээд л сольчихдог байж билээ. Замчид гэдэг тийм л хүчирхэг хүмүүс байдаг даа.

 

С.БЭРЦЭЦЭГ 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.