УБТЗ-ын Менежментийн нэгдсэн тогтолцооны "Сургагч багш болон Дотоод аудитор" бэлтгэх гурав хоногийн сургалтыг энэ сарын 12-14-нд амжилттай зохион байгууллаа. Наймдугаар ээлж буюу МНТ-ны Дотоод аудитор бэлтгэх зорилт бүхий тус сургалтад хамрагдсан хүмүүс ISO 19011:2018 Менежментийн тогтолцоонд аудит явуулах арга зүйн стандартын хүрээнд Аудитын суурь ойлголт, стандартын танилцуулга, аудиторын ур чадварт тавигдах шаардлагын талаар онолын мэдлэгийг эзэмшжээ. Мөн аудит явуулах үе шат, арга зүйн мэдлэг, ур чадвар түүнийг эзэмших, тасралтгүй хөгжиж сайжруулж байх гэх мэт олон талын асуудлыг онол-практик хослуулан судалсан байна. Сургалтыг ТЗДС-ийн сургалтын баазыг түшиглэн зохион байгуулж, сургалтын гурав дахь өдөр нь Улаанбаатар татах хэсэгт Менежментийн тогтолцооны дотоод аудит хийх хийв. Үүний дараа сурсан мэдснээ нэгтгэн дүгнэж УБТЗ-ын МНТ-ны дотоод аудиторын “Сертифита”-аа гардан авчээ.