ОХУ-ын Тээврийн Их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 130 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Энэ үеэр ОХУ-ын Тээврийн Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын иргэн, тус сургуулийг төгсөгч, УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан захирал Моононхүүгийн Цогтод “Хүндэт доктор” цол олгосныг гардуулжээ.
Дэлхийн Төмөр замын сургуулиудын тэргүүн эгнээнд үнэлэгддэг нэр хүндтэй их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн М.Цогтод УБТЗ ХНН-ажилтнууд болон ОХУ-ын Тээврийн Их сургуулийн үе үеийн төгсөгчид баяр хүргэж байна.
