“Thunder Bjj academy” клубын тамирчин, нийслэлийн ЕБ-ын 12 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Тамирын Эгшиглэн өнгөрсөн сард Тайландын Бангкок хотноо болсон Дэлхийн залуучуудын жюү-жицүгийн аварга шалгаруулах тэмцээний -70 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн боллоо.
Т.Эгшиглэн нь 2023 оноос уг спортоор хичээллэж, 2024 онд улсын аварга, Ази төвийн аварга, Абу-Дабугийн их дуулгын аварга, Зүүн Азийн аварга, 2025 оны улсын аварга, UB pro-гийн аварга зэрэг олон амжилт үзүүлсэн өсөх ирээдүйтэй тамирчин ажээ.
Түүний аав Г.Тамир УБТЗ-ын Улаанбаатар Татах хэсгийн VIII цувааны машинчаар 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тив дэлхийн дэвжээнд төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж яваа Т.Эгшиглэн охиныг 2024 оны Азийн аваргын тэмцээнд явахад нь УБТЗ-ын захиргаанаас онгоцны тийзийн зардлыг нь гаргаж өгч байжээ. Ийнхүү эгэл жирийн машинчийн охин дэлхийд данстай тамирчин боллоо.
