Нэг машинч-оператор МЦК (Московское центральное кольцо)-д туршилтын хүрээнд хоёр цахилгаан галт тэргийг нэгэн зэрэг алсаас удирджээ. Энэ бол дэлхийн анхны нээлт бөгөөд автоматжуулалт хөгжихийн хэрээр тэдний тоог дөрөв болгон нэмэгдүүлэх боломжтой гэж Оросын төмөр зам мэдэгдэв. Туршилтыг “Оросын төмөр зам” компанийн мэдээлснээр МЦК-д хийсэн байна. Машинчгүй хоёр цахилгаан галт тэрэг бусад “Ласточка” хурдны цахилгаан тэрэгнүүдтэй ижил урсгалаар явж, бүх станц дээр зогсов. Аюулгүй байдлын үүднээс бүхээгт машинчтай, нэг ч зорчигчгүйгээр явсан байна. “Уг туршилтын хүрээнд НИИАС- (Төмөр замын тээврийн мэдээлэлжүүлэлт, автоматжуулалт, харилцаа холбооны эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн)-ийн эрдэмтэд алсын удирдлага зохион бүтээжээ. Гаднах байдлаараа уг удирдлага нь ердийн хяналтын самбар шиг харагдах боловч зүтгүүр болон тоормослоход зориулсан залууртай. Салхины шилийг гурван монитороор сольж, олон арван камерийн дүрсийг тус мониторт цацдаг” гэж мэдээлжээ.