Нүүр Гадаадын төмөр зам Мартагдсан дүрүүд – бидэнтэй зэрэгцэн оршихуй
Гадаадын төмөр зам

Мартагдсан дүрүүд – бидэнтэй зэрэгцэн оршихуй

G.Press 5 сарын өмнө 94 үзэлт 0 сэтгэгдэл

 

Эрхүүгийн орон нутгийн урлагийн музейд “Сибирийн сүүдэрт тээсэн зүүд” интерактив үзэсгэлэн өнгөрсөн 11 дүгээр сарын 13-нд нээлтээ хийжээ.

Энэхүү үзэсгэлэнд Оросын төмөр замын байгууллага онцгой ач холбогдол өгчээ. Учир нь 2022 оны 10 дугаар сарын 27-нд Москвагийн Түүхийн музейд болсон анхны нээлт Транссибирийн төмөр замын 130 жилийн ойд зориулагдан гарч байсан аж. Тэр үеэр Оросын төмөр замууд НХН-ийн удирдлагууд ОХУ-ын Соёлын сайд холбогдох хүмүүс оролцож байжээ.

Эрхүүгийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр «Таволга» шинжлэх ухаан, соёлын сангийн дарга Марина Бондарева төмөр замчдад талархал илэрхийлж, хамтын ажиллагааны бэлгэдлийн утгыг тайлбарлажээ. Учир нь үзэсгэлэнд тавигдсан хэдэн арван ховор олдвор Сибирийн тухай бидний төсөөлөл ямар өчүүхэн болохыг харуулдаг, бид хэн бэ, хаанаас гаралтай вэ, мөн яагаад Мальтагийн венерүүд Египетийн пирамидуудаас дутуугүй сонирхол татах ёстой вэ гэсэн асуултад хариулт хайдаг. Үзэсгэлэнгээс эдгээр асуултын хариултыг ч олох магадлалтайг онцоллоо.

Үзэсгэлэн хоёр хэсгээс бүрдэх ба Москвагаас Владивосток, улмаар Эрхүү рүү ирсэн хэсэгт Минусинскийн сав газарт амьдарч байсан эртний хүмүүсийн оршуулга, Корсуковскийн эрдэнэсээс олдсон амьтны дүрстэй чимэглэлүүд, скифүүдийн ёслолын сэлэм зэрэг онцлох үзмэрүүд бий.

Мөн Даши Намдаковын «Сэтэр», «Хатан», «Үлгэр» зэрэг баримлууд уламжлал ёсоор дэлгэгджээ. Эрхүүгийн үзэсгэлэнгийн гол онцлог нь ойролцоогоор зуун жилийн өмнө хийсэн малтлагуудаас олдсон олдворуудтай нэг орон зайд байрлаж буй явдал юм.

Үндсэн үзмэрүүдийн нэг бол археологич-антропологич Михаил Герасимовын ахалсан Мальтаас олдсон венерүүд юм. Эдгээр ховор чулуун сийлбэрүүд арслан зааны соёо болон хандгай бугын эврээр хийгдсэн, МЭӨ 18–21 мянганы үеийнх аж. Өмнө нь иймэрхүү олдвор зөвхөн Европоос олдож байсан ч Сибирийнх нь өвөрмөц, нүцгэн биеийг биш, харин нүүрний дүр төрхийг онцлон харуулсан аж.

Үзэсгэлэнгийн нээлтээс өмнөхөн сэтгүүлчдийг үзэсгэлэнгээр хөтөлж явахдаа «Сибирийн зүүд» бол зөвхөн газарзүйн тухай бус, харин орон зайг хэрхэн мэдэрч, эртний соёлтой хэрхэн учрах тухай хэмээн тайлбарлахын сацуу «Энэ үзэсгэлэн бол орчин үеийн хүн эртний соёлтой учрах мөчийн тухай юм. Хамгийн гол нь өөрт утга учиртай нэгэн олдворыг олох явдал юм» гэж эртний оросын түүхч Василий Новиков онцлов.

 

Гудок сонин  Владимир Медведев

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.