Хятадын хамгийн том хуурай замын боомт Манжуураас дөрөвдүгээр сарын 16-ны өглөө хувцас малгай, ус буцалгагч, гар утасны сэлбэг ачсан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг хөдөлж, Европыг зорилоо. Манжуур боомт нь 2013 онд анх Хятад-Европ чиглэлийн галт тэрэг аялуулж эхэлснээс хойш нийт 20 мянган галт тэрэгний цуваа явуулж, шинэ амжилт тогтоож байгаа нь энэ юм. Энэ онд  хятадад "Бүс ба зам" санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Манжуур боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо жил бүр нэмэгдэж, Хятадын боомтоор дамжин өнгөрөх нийт хэмжээний 30 хувийг эзлэх болжээ. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг анх хэдхэн оронд хүрдэг байсан бол одоогийн байдлаар ОХУ, ХБНГУ, Бельги зэрэг Европын нийт 13 орон болон өргөжсөн байна. Дотооддоо Хөх мөрөн болон Жүжян мөрний гурвалжин хойг, Бөхай тэнгисийн бүсийн 60-аад хотыг хамраад байна.