Нүүр Эдийн засаг Манжуур боомтоор нэвтрүүлсэн ачаа тээврийн хэмжээ 8.7 хувиар өсөв
Эдийн засаг

Манжуур боомтоор нэвтрүүлсэн ачаа тээврийн хэмжээ 8.7 хувиар өсөв

G.Press 1 жилийн өмнө 158 үзэлт 0 сэтгэгдэл

 

Арванхоёрдугаар сарын 2-ны  байдлаар, Хятадын ӨМӨЗО-ны Манжуур боомт импорт, экспортын нийт 22 сая 659 мянган тонн ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7 хувиар өсч, үүний дотор төмөр замын боомтоор 20 сая 408 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеэс 4.9 хувиар нэмэгджээ. Хурдны авто замын боомтоор 2 сая 251 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеэс 62.8 хувиар өссөн байна. Ингэснээр 2023 оны импорт экспортын ачаа тээвэрлэлтийн бүтэн жилийн хэмжээтэй тэнцэхүйц ачаа тээвэрлэлтийг энэ онд 29 хоногийн өмнө урьдчилан биелүүлж, шинэ дээд амжилт тогтоов.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.