УБТЗ-ын эрчим хүчний салбарт холбогдох ангиуд жил бүр ажил үйлчилгээ хийж буй ч цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй модон тулгуурууд олноор байгаа юм. Уг асуудлыг жил бүр Замын даргын үзлэгээр ангиудын удирдлага, хэсгийнхэн хөнддөг билээ. Эрчим хүч, ус хангамж /ЭХУХ/-ийн I ангийн хэмжээнд гэхэд мянга гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугамтай аж. Харин олон жил болсон модон тулгууруудын эрсдэл өндөр болсон тул жил бүр тодорхой хэмжээгээр сольж буй юм. Тухайлбал, энэ жилийн ажлын хүрээнд Мандал-Аршаант хоорондын цахилгаан дамжуулах агаарын шугамын их засварын ажлыг өнгөрсөн долоо хоногийн Мягмар-Пүрэв гарагийн хооронд хийлээ. Тиймээс их засварынх нь ажлын үеэр очин танилцаж, холбогдох инженер, техникийн ажилтнуудтай уулзаж ярилцсан юм.
А.Анхбаяр: Энэ жилдээ 180 төмөр бетон тулгуур солино
Мандал хэсгийн мастер
-Бид нийт 45 модон тулгуурыг түүвэрлэн солих ажил үргэлжилж байна. Тодруулбал, Мандалаас Аршаант өртөө хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамуудын модон тулгуурууд их муудсан. Их засварын ажил энэ сарын 19 гэхэд дуусна. Энд авто кран, өрмийн машин гэсэн хоёр техниктэй, есөн хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж байна. Уг нь, энэ хэсгийн их засварын ажлыг тавдугаар сарын 10-даар хийх хуваарьтай байсан. Гэвч дулааны улиралд шавар, намагтай болчихдог юм. Тиймээс газар бүрэн гэсээгүй байгаа дээр хийх нь зүйтэй гэж үзсэн. Цаашид энэ жилдээ 194 төмөр бетон тулгуурыг төлөвлөгөөт хуваарийн дагуу солино.Ер нь, намагтай газар нь модон тулгуур, хуурай газарт нь төмөр бетон нь зүгээр санагддаг. Учир нь төмөр бетон тулгуур голдоо нүхтэй болохоор намагтай газарт голоор нь ус гүйж хөлдөөд тэлж хагалах эрсдэлтэй байдаг. Олон жилийн дунджаас харахад ийм асуудал мэр сар гарсан тохиолдол бий.
Г.Хишигт:Материал нь ирсэн ажлуудыг хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа
Эрчим хүч, ус хангамжийн I ангийн засварын инженер
-Танай анги энэ жил их болон бусад засварын хаана ямар ажлууд төлөвлөв?
-Их засварын ажлаар, Мандал өртөөний РП ячдугаар 4-өөс Аршаантхүртэлх ЭЦ-ийн 10кВ ЦДАШ-ынзасвараар намагтай хэсгийн 45модон тулгуурыг солилоо.Мөн Баруунхараа 110/10кВ яч дугаар 15-аас 10кВ ЦДАШ-ынзасвар, 396 дугааркм-ийн цахилгаанхангамжийнзасварыг хийнэ. Дээр нь Салхит, Булагтай, Эмээлтөртөөнийусныэхүүсвэрийнцооногийнундаргасэргээх, Баруунхараагийн 183 дугаар км-ийнЦДАШ-ын ихзасварыг төлөвлөсөн. Өөрийн их барилгын ажлаар, Илчбаян 110/10 дэдстанцаасшинээрфидеравч 10кВ ЦДАШ шугамбарих ажил бий.
Өртөө, зөрлөгийн их барилгын ажлаар гэвэл Цайдам,Хангайзөрлөгийнөргөтгөлийнажлынгаднацахилгаанхангамжийн ажлыг гүйцэтгэнэ. Харин захиалгат их барилгын ажлаар, Худалдан авалт, борлуулалтын албаны Амгалан дахь агуулахын гэрэлтүүлэгсуурилуулах, Цайдамзөрлөгийнзорчигчийннамтавцангийн гэрэлтүүлэг болонхүүхдийнтоглоомынталбайнгаднацахилгаанхангамж, гэрэлтүүлгийн ажлыг хийнэ.
-Сэлбэг, материалын хангалтыг бүрэн хийсэн үү?
-Манай байгууллагад батлагдсан төлөвлөгөөний дагуу материал нийлүүлдэг. Материал нь ирсэн үед ажлуудыг хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа. Ер нь, төмөр бетон тулгуур нэвтэрснээс хойш модон тулгууруудыг засварын болон ашиглалтын ажлаар хүчжүүлэн солих ажлыг бид үргэлжлүүлэн хийж байна.
-Засвартай холбоотой тулгамдсан асуудал байна уу. Ер нь, хүний нөөцийн хувьд орон тоо бүрэн үү?
-Засварын онцлогоос хамаарч нэг бүрчлэн төлөвлөгөө гарган ажилладаг учраас хүндрэлтэй асуудал гардаггүй. Хүний нөөцийн хувьд ч засварын ажил гүйцэтгэх үед ашиглалтын хэсгүүдээс бригад бүрдүүлдэг болохоор асуудалгүй.
М.Наранболд