Нүүр Уул уурхай Манай улсын экспортолж байгаа нүүрсний 97 хувь нь коксожсон гэв
Уул уурхай

Манай улсын экспортолж байгаа нүүрсний 97 хувь нь коксожсон гэв

G.Press 2 жилийн өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

 

Нүүрсийг биржээр зарж, гарсан үр дүнгийн талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрч байна. Төсвийн тодотголоор нүүрсний экспорт 50 сая тонн болсон, энэ хангалттай биелнэ.

Төрийн өмчит компанийн экспортолж байгаа нүүрсийг биржээр зарах хуультай. "Эрдэнэс Таван Толгой" ТӨХК-ийн нүүрсийг биржээр зарж байгаа бол "Энержи ресурс" компани нүүрсээ өөрсдөө зарна. 

"Эрдэнэс Таван Толгой" ТӨХК-ийн нүүрсний экспорт 19 сая тонн, 27 хувийг биржээр зарж байна гэсэн үг. Өчигдрийн арилжаагаар нэг тонн нь 176 ам.доллароор зарагдсан. Хэрэв бирж байгаагүй бол энэ мэдээлэл тодорхойгүй. Зарим гэрээ нууцлалд орчихдог, хэдэн доллароор зарагдаж буй нь ил биш байсан. Биржээс бүх мэдээллийг авч байгаа. Нүүрсийг биржээр зарснаар төсөв хоёр их наяд төгрөгийн ашигтай гарсан.

Сангийн яаманд ирэх жилийн төсвийн төсөөллийг худалдан авагч тал буюу БНХАУ-ын эдийн засгийн байдал, квот, тээвэрлэлт, хил гаалийн нөхцөл бололцоог тооцоолоод 44 сая тонн нүүрс экспортлохоор гаргаж өгсөн.

Манай улсын экспортолж буй нүүрсний 97 хувь нь коксожсон нүүрс. Эрчим хүчний нүүрсний экспорт 7-10 хувь болж нэмэгдэж байгаа" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.