Эдийн засаг хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан: Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөгөөр экспортыг дэмжиж, хөрөнгө оруулалт татах чиглэлд голчлон анхаарна.

1. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомт орчмын төмөр замуудыг барих, БНХАУ-ын төмөр замтай холбох ажлуудыг хийнэ.

2. Хөдөө, аж ахуйн салбарын экспортыг үргэлжлүүлэн дэмжинэ. Арьс, шир, түүхий ноолуур, махны экспортыг нээлттэй болгосон нь хөдөөгийн өрхүүдийн орлогыг нэмэгдүүлнэ.

3. Худалдааны гол түнш орнуудтайгаа экспортын, гадаад худалдааны процессын шаардлага, шалгуур, баримт бичгийн бүрдүүлэлт дээр нэг түвшинд ойлголцон хамтран ажиллана. Худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой БНХАУ-ын гадаад худалдааны нэг цонхны системтэй бүрэн нийцсэн худалдааны бодлоготой байх ёстой.

4. Манай улсын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээ

нь уул уурхайн түүхий эдийн үнэ, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ихээхэн хэлбэлзэлтэй байдгаас эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд боловсруулах салбарыг дэмжиж зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэрт хөрөнгө оруулалт татахад идэвхтэй ажиллана.

5. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Салбарын үр ашгийг дээшлүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг татах хүрээнд тарифын шинэчлэл хийж, либералчлалыг эхлүүлэх шаардлагатай.