Саяхан Лаосын Ерөнхий сайд Сонексай Сифандоне Хятадын хэвлэлд тусгай ярилцлага өгчээ. Сонексай Сифандоне, "Лаос Хятад хоёр орон хөрш төдийгүй урт хугацааны, тогтвортой, найрсаг, хамтын ажиллагааны түншүүд юм. Одоогийн байдлаар Лаос Хятад улстай бодлогын харилцаагаа идэвхтэй явуулж байна. Төмөр замаар холбогдсоноор Лаос Хятадын харилцааг шинэ шатанд гарна. Бид Лаос-Хятадын төмөр замыг өндрөөр үнэлдэг бөгөөд энэ нь Лаосын стратегийн төсөл юм. Хятадын "Бүс ба Зам" санаачилгатай ч нийцэж байна. Өмнө нь бүс нутгийн тээвэр гол төлөв далайн тээвэрт түшиглэдэг байсан нь Лаос зэрэг далайд гарцгүй орнуудад тохиромжгүй байв. Эдийн засгийн бодит тоо баримтад дүн шинжилгээ хийснээр, Лаос-Хятадын төмөр зам хүлээлтээс давсан, эдийн засгийн асар их үр өгөөжтэй төсөл юм. Мөн "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Кунмин-Сингапурын төмөр замыг хооронд нь холбохыг дэмжинэ. Одоогоор бид энэ төслийг эхлээд Лаосыг холбож, дараа нь Тайланд, Малайзаар дамжин Сингапурт хүрэхийг зорьж байна. Би Лаос-Хятадын төмөр замын эерэг өөрчлөлтийг өндрөөр үнэлж байна. Төмөр зам ашиглалтад орсноор шугам дагуух бүс нутагт үр өгөөж, бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн амьжиргааны түвшин ч дээшилсэн. Лаос-Хятадын төмөр зам нь Лаосын ачаа тээврийн үсрэнгүй хөгжлийг ахиуллаа. Манайхаас Хятад руу экспортолж буй гол бүтээгдэхүүнд махны чиглэлийн үхэр, резин, жимс, шош зэрэг багтдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс гадна нүүрс, төмрийн хүдэр, металлын ашигт малтмал зэрэг ашигт малтмалын экспорт мөн их байна" хэмээн онцлон ярьсан байна.
