Нүүр Гадаадын төмөр зам Красноярскт нүүрсний 10 вагон замаасаа гарчээ
Гадаадын төмөр зам

Красноярскт нүүрсний 10 вагон замаасаа гарчээ

G.Press 1 жилийн өмнө 78 үзэлт 0 сэтгэгдэл

 

Красноярскийн хязгаарын Бородино хотод  өнгөрсөн сарын 24-нд нүүрс ачсан 10 вагон замаасаа гарсан тухай Баруун Сибирийн тээврийн прокурорын газраас мэдээлэв. Энэ хэрэг Красноярскийн төмөр замын Заозерная өртөөтэй зэргэлдээ орших нийтийн хэрэгцээнд зориулагдаагүй нэвтрэх замд маневр хийх явцад гарсан байна. Азаар вагонууд хөмрөөгүй байна. 

"Болсон үйл явдлын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Галт тэрэгний хөдөлгөөн  саатаагүй” гэж прокурорын газраас мэдээллээ.

 

Эх сурвалж:  ЖД Транспорт Новости

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.