Сүүлийн үед ханиад томуу ихсэж, ялангуяа бага насныхан нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдгүүд маш их илэрч байна. Эрүүл мэндийн байгууллагаас энэ ханиадыг коронавируст халдварын омикроны дэд хувилбар буюу хурдан тархацтай, халдварлах чадвар өндөр ч коронавирусийг бодвол хүндрэл, нас баралт харьцангуй багатай шинэ омог хэмээн тодорхойлж байна.
ХӨСҮТ-өөс гаргадаг долоо хоног тутмын мэдээллээр өнгөрсөн долоо хоногт омикроны дэд хувилбар 667 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос даруй 300 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна.
Омикроны дэд хувилбараар өвчилсөн иргэд эмнэлзүйн хувьд хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Тиймээс 65 -аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс,бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмийг маш сайтар сахих хэрэгтэйг сануулж байна.
Өвчлөл байнга нэмэгдэж байгаа тул иргэд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд КОВИД-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдах, олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ковидын үеийн онцгой дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна. Гэвч өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандан томуу эсвэл ковидын дэд хувилбар эсэхийг ялган оноршлуулж, эмчилгээ бичүүлж авахыг эмч нар анхааруулж байна.
Нийтийн тээвэр, галт тэргээр зорчиж байгаа иргэд болж өгвөл зай барьж, хамгаалалах маск зүүж, тогтмол гараа ариутган ковидын үеийн дэглэмээ баримталбал эрсдэл эрс багасахыг мөн зөвлөлөө.
Бага насны хүүхдүүдийн дунд улаан бурхан, салхинцэцэг, гар хөл амны өвчин, энтеровирусын халдвар, томуу, томуу төст өвчний тохиолдол ч их байгаа тул халдвар хамгааллын дэглэм баримталж өвчний шинж тэмдэг илэрсэн, зовиур ихтэй тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Одоо хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг амарч урин дулааны улирал эхэлж байгаа тул хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, агаар салхинд гарган, олон нийтийн газраар зорчуулахгүй халдвар хамгааллын дэглэм барихыг зөвлөж байна.
Төв эмнэлгийн халдвар судлаач Г.Ариунбаяр.