Сибирийн тээврийн их сургуулийн эрдэмтэд компьютерийн хараа ашиглан ачааны вагоны хос дугуйг оношлох автоматжуулсан системийг боловсруулж байна. Энэхүү шийдэл нь загвар ашиглан гараар шалгах хөдөлмөр их шаарддаг процессыг орлож, деформацийг нарийвчлалтай илрүүлэх зорилготой юм.
Тус сургуулийн үл эвдэх туршилтын судалгааны лабораторийн программ хангамжийн инженерүүд ачааны вагоны хос дугуйг оношлох шийдлийг санал болгож, боловсруулж буй техник болон программ хангамжийн системд хос дугуйг сканнердаж, зургийг компьютерт дамжуулдаг камеруудын системийг багтаажээ. Алгоритмууд нь хэмжилтийн координатыг тооцоолж, лавлагаа параметрүүдтэй харьцуулж, дугуйны ашиглалтын чадварыг автоматаар тодорхойлж эсвэл дахин засах шаардлагатай хэсгүүдийг илрүүлдэг байна. Судалгааны баг нь гэрэлтүүлэг, тодосгогч, чичиргээтэй цуврал туршилт хийж, 3D хэвлэгч дээр туршилтын загваруудыг гаргажээ. Алгоритмуудын ихэнх нь аль хэдийн хэрэгжиж,одоогоор систем нь дизайны үе шатандаа явж байна. 2026 онд тус баг системийн эцсийн туршилтыг хийж, вагон засварын депо дээр туршилтын ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Орчуулсан Л.Сурмаа
