Казахстан нь далайд гарцгүй дэлхийн хамгийн том улс тул газарзүйн энэхүү сорилтыг стратегийн давуу тал болгон хувиргахыг хичээж байгаа ажээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тээврийн салбартаа 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 2.5 мянга гаруй км шинэ хурдны зам барьж, Европ-Хятадын баруун чиглэлийн бүх газрын транзит тээврийн 85 орчим хувь нь тус улсаар дамжин өнгөрч байна. Ирэх дөрвөн жилд дахин 5000 км шинэ төмөр зам барихаар төлөвлөж, 2035 он гэхэд транзит тээврийн хэмжээг жил бүр 100 сая тонн болгон нэмэгдүүлэх зорилт тавьж байгааг Ерөнхий сайд нь хэллээ. Актау, Курык боомтуудыг шинэчилж буй Транс-Каспийн Олон улсын тээврийн замыг (дунд коридор) хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. 2029 он гэхэд чингэлгийн хүчин чадлыг 80-300 мянган TEU хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж, ачаа хүргэх хугацааг 18-10 хоног болгон бууруулах аж. Тус улсын төмөр замын хойд-өмнөд коридор нь Персийн булан, Энэтхэгийн зах зээлд хамгийн богино хугацаанд нэвтрэх боломжийг олгож, идэвхтэй хөгжиж байна.
