Ляньюньган хот Каспийн тэнгисээр дамжих анхны бүрэн бүтэн галт тэрэгний тээвэрлэлтийг эхлүүлэв. Өчигдөр буюу есдүгээр сарын 10-нд машин механизм, сэлбэг хэрэгсэл, цахилгаан бараа болон өргөн хэрэглээний бараа бүрэн ачигдсан Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэг Хятад-Казахстаны ложистикийн хамтын ажиллагааны Ляньюньган баазаас хөдөллөө.
Тус галт тэрэг Шиньжяны Хоргос боомтоор дамжин Хятад улсын хилээр гарч, Казахстаны Актау боомтод тусгай зориулалтын чиргүүл онгоцонд шилжин ачигдаж, эцэст нь Азербайжан улсын нийслэл Баку хотод хүрэх юм.
Энэ нь Актау боомтын чингэлгийн төвийн үйл ажиллагааны эхний үе шат эхэлснээс хойш Ляньюньган хотоос Каспийн тэнгисээр дамжин хийгдэж буй анхны бүрэн бүрэлдэхүүнтэй галт тэрэгний тээвэрлэлт болж байгаа бөгөөд Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн коридорын хүрээн дэх нэгдсэн үйл ажиллагааны шинэ үе шатыг харуулж байна.
