Нүүр Гадаадын төмөр зам Канзас голын эрэгт трамвай ирлээ
Гадаадын төмөр зам

Канзас голын эрэгт трамвай ирлээ

G.Press 4 сарын өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

 Канзас хотын оршин суугчид Канзас голынхоо эрэгт анх удаа трамвайгаар очлоо. АНУ-ын Канзас хотын трамвайн өргөтгөлийн ажил дуусаж нээлтээ хийсэн нь энэ юм.  

Тус хот нь KC Streetcar нэртэй трамвайн үйлчилгээтэй бөгөөд энэ нь хотын төвөөр үнэгүй явдаг, Wi-Fi-тай, хотын чухал газруудыг холбосон автобусны буудлуудтай огтлолцдог тээврийн хэрэгсэл боловч голын эрэг орчмын амралт зугаалгын бүсэд шугам нь хараахан тэлж амжаагүй байсан юм. KC трамвайны газрын гүйцэтгэх захирал Том Геренд, “Олон жилийн төлөвлөлт, зураг төсөл, барилгын нүсэр ажлын ард бид анх удаа трамвайгаараа голын эрэгт хүрч ирж чадлаа.Трамвайг энд авчрахын тулд хогийн машинууд энэ хооронд тоогүй олон удаа зорчсон. Замын цэвэрлэгээ арчилгааны ажлууд одоо ч бүрэн дуусаагүй. Туршилтын үе шатуудад бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөн багахан саатахыг ч үгүйсгэхгүй. Мөн бид ирэх долоо хоногт хотын гуравдугаар гудамж болон Риверфронтын хоорондох Гранд Бульварыг ч түр хугацаагаар хаах болно” хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.