Японы Japan Airlines компани зуны улиралд Монгол руу чартер нислэг үйлдэхээр болсон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Токио дахь Элчин сайдын яамны холбогдох хүмүүс Япон Улсын Japan Airlines ХХК-ийн Борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Накано Хошико тэргүүтэй холбогдох албаны төлөөлөлтэй өнөөдөр /2023.01.30/ Токио хотод уулзалт хийжээ.
Энэ үеэр мөн Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг ирэх 4-5 дугаар сард хийж агаарын тээврийн салбарын бизнесийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох талаар дурдсан байна.
Japan Airlines нислэг үйлдсэнээр Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх ач холбогдолтой.