Нүүр Эдийн засаг Юанийн ханш сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрээд байна
Эдийн засаг

Юанийн ханш сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрээд байна

G.Press 2 жилийн өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

 

Ам.долларын өсөлт дээд түвшинд хүрч, БНХАУ-ын эдийн засагт сэргэлт гарч болзошгүй гэсэн хүлээлт үүссэнээр юанийн ам.доллартой харьцах ханш ойрын хэдэн долоо хоногт долоон нэгжид хүрч магадгүй байна.

Ам.долларын ханш буурч, БНХАУ болон АНУ-ын харилцаа сэргэх шинжтэй болсноор олон сарын турш суларсан юанийн ханш 11 дүгээр сард өндөр дүнгээр өслөө.

 

Мягмар гарагт БНХАУ-ын Төв банк өдөр тутмын ханшийн тогтворжуулалтаа долоодугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өсгөж, юанийн ханш сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрсэн байна.

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөхгүй гэсэн хүлээлт бий болоод байгаа тул “Oversea-Chinese Banking” болон “Grow Investment Group”-ийн шинжээчид юанийн ханш үргэлжлэн 0.6-аас доошгүй хувиар чангарч, 7.1 нэгжийн түвшнийг давна гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.