Нүүр Эдийн засаг Юань, рублийн ханш өнгөрсөн оныхоос суларсан ч өмнөх сарынхаас чангарав
Эдийн засаг

Юань, рублийн ханш өнгөрсөн оныхоос суларсан ч өмнөх сарынхаас чангарав

G.Press 3 жилийн өмнө 166 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 3 дугаар сард 3524.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 623.15, өмнөх сарынхаас 16.92 төгрөгөөр суларсан байна. Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 511.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 54.14 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.41 төгрөгөөр чангарсан байна. Түүнчлэн, төв банкаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 3 дугаар сард 46.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.42 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.89 төгрөгөөр чангарчээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.