2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн өдрийн болон эчнээ ангийг төгсөгч нийт 37 оюутан 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд диплом хамгаална. Эхний өдөр АТС факультетийн оюутан Г.Жамъян “УБТЗ-ын нэг хэсгийг галт тэрэгний хөдөлгөөний СИРДП-Е төхөөрөмжийн тусламжтай интервалаар хянах системийг зохион бүтээх” сэдвээр онц дүнтэй хамгаалж, тус факультетийг улаан дипломтой төгсөж буй анхны Монгол оюутан боллоо. Диплом хамгаалалтын комисст УБТЗ-ын Ерөнхий инженер С.П. Старцевын хамт Эрхүү дэх Төлөөлөгчийн Газрын тэргүүн Ч.Өлзийтогтох оролцож байна.