Оросын төмөр зам НХН-ийн газрын орлогч дарга Людмила Ренне мэдээлэл өгөхдөө “Энэ удаагийн зөвлөгөөнийг маш өндөр түвшинд зохион байгуулсан УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнд талархал илэрхийлье. Ковид цар тахлаас хойш анх удаа биечлэн оролцогчтой зохион байгуулж байгаа энэ удаагийн зөвлөгөөнд 11 улсаас төлөөлөгчид оролцож, 15 дэд бүлэгт хуваагдаж, хоёр болон гурван талт уулзалт, мөн олон талт уулзалтууд хийж, ачаа тээврийн хэмжээгээ зөвшилцөж, тохиролцсон ачаагаа тээвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ, үүний нөхцөлийг нь хэрхэн бүрдүүлэх талаар маш чухал шийдвэрүүдийг гаргалаа. Таван өдөр үргэлжилсэн энэ зөвлөгөөнийг зохион байгуулахад УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан маш чухал үүрэг оролцоотой байсан бөгөөд төмөр замын ачааны тээх, нэвтрүүлэх тал дээр бидний тавьсан саналуудад маш ажил хэрэгчээр хандаж байсанд талархал илэрхийлье. Ирэх жилийн төмөр замын ачаа тээврийн хэмжээ тохиролцох зөвлөгөөнийг ОХУ-д хийхээр болсонд баяртай байна” гэв.
Ийнхүү “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох” зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө.
Зөвлөгөөний үеэр зөвшилцөж тохиролцсон ачааг төлөвлөсөн хэмжээнд тээвэрлэхийн тулд УБТЗ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хөрш орнуудынхаа төмөр замуудтай нягт хамтран ажиллах болно гэдгээ дахин илэрхийллээ.
