Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 86 ам.доллароос буурав
Олон улсын байгууллагууд ирэх онд газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар хүрч магадгүй гэж тооцоолж байна
Брент төрлийн газрын тосны үнэ наймдугаар сарын 31-нээс хойш анх удаа 86 ам.доллароос доош орж буурлаа. Улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч, эрэлт буурах эрсдэл нэмэгдсэн нь үүнд гол нөлөө үзүүлж байна.
Тухайлбал: газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт гүнзгийрч, эдийн засгийн өсөлт нь саарч байгаа нь эрэлтийг эрс бууруулна гэж тооцоолж байна.
Хэдий тийм боловч бусад олон улсын байгууллагууд ирэх онд эрэлт огцом өсөж, газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар хүрч магадгүй гэж тооцоолж байна.