Нүүр Гадаадын төмөр зам “Ирээдүйн тээвэр” бол оюутны отрядынхан юм гэжээ
Гадаадын төмөр зам

“Ирээдүйн тээвэр” бол оюутны отрядынхан юм гэжээ

G.Press 5 сарын өмнө 129 үзэлт 0 сэтгэгдэл

 

Оросын 20 бүс нутгийн 150-аад оролцогчийг нэгтгэсэн “Ирээдүйн тээвэр” фестивальд Эрхүүгийн Төмөр замын тээврийн их сургуулийн оюутны отрядын хөдөлмөрийн амжилтыг хэд хэдэн дээд шагналаар үнэлэн шагнажээ.

Өнгөрсөн 11 дүгээр сарын 5-нд Эрхүүгийн Төмөр замын тээврийн их сургууль зуны гурван сарын хөдөлмөрийн цагийн хуваарийн хаалтын ёслолыг уламжлалын дагуу их сургуулийн отрядын гишүүд улс орны хэмжээнд өндөр үнэлэгдсэн амжилтуудаар тайлагнав. “Холбооны зорчигч тээврийн компани”-ийн ерөнхий захирал Владимир Пястолов оролцогчдод хандан, “Ялангуяа бидний хөтөч ажилтнуудад тусгай талархал илэрхийлье. Та бүхэн бүх даалгаврыг амжилттай биелүүлж, манай зорчигчдод олон эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Оюутны отрядын бүх гишүүддээ амжилт хүсье. “Ирээдүйн тээвэр” бол төмөр, техник биш, харин та нар өөрсдөө юм шүү” хэмээлээ.

Цугларалтын хүрээнд төмөр замын техник ашиглалтын дүрмийн мэдлэгийн олимпиад, отрядын удирдагчдын уралдаан, урлагийн тоглолт, төмөр замын тээврийн түүхийн сорил, отрядын үйл ажиллагааг харуулах видео контент уралдаан, спортын тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Омск хотод болсон арга хэмжээнд Оюутны отрядын Эрхүүгийн бүсийн салбарыг төлөөлж дөрвөн баг оролцсоны гурав нь Эрхүүгийн Төмөр замын тээврийн их сургуулийн баг байжээ. Оюутны барилгын отрядын төв штабын “Горизонт”, “Великий”, “Ренессанс” байгууд багтжээ.  Эрхүүгийн Төмөр замын тээврийн их сургуулийн Оюутны отрядын ахлагч Ярослав Никольский,  “Сэтгэл бол үнэхээр гал шиг ассан” хэмээгээд “Хөтөлбөрийн агуулгаас эхлээд “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагатай нээлттэй харилцан яриа хүртэл хийсэн нь үнэхээр гайхалтай байсан тухай дурьдлаа. Тухайлбал, Хүний нөөцийн удирдлагад харьяалагддаг дэд дарга Александр Збарскийтай уулзжээ.

 

Сергей Кулыгин

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.