Төмөр замын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан “Инновауи ба тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2023 оны 11 сарын 09-ний өдөр Ганзам паласт болно. Тус эрдэм шинжилгээний хуралд Төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургуулийн эрдэмтэд, судлаачид, оюутнуудыг урьж байна.
Эрдэм шинжилгээний хурлын сэдэв:
Нэгдүгээр чиглэл: Менежмент - Олон улсын тогтолцооны стандартууд нэвтрүүлэх асуудлууд
Хоёрдугаар чиглэл: Техник, технологи, боловсрол
- Төмөр замын тээвэр зохион байгуулалт
- Хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ
- Дэд бүтэц
- Эрчим хүч ба байгаль орчин
- Дохиолол холбоо
- Төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх асуудалд
Мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2023 оны 09 дугаар сарын 25
/овог нэр, улс, байгууллага/
Өгүүлэл хүлээн авах сүүлийн хугацаа:
2023 оны 10 дугаар сарын 10
Эрдэм шинжилгээний хурал:
2023 оны 11 сарын 09 Ганзам палас 09.00 цагт Албан ёсны хэл: Орос, Англи
Электрон шуудангийн хаяг: [email protected]
Ерөнхий зохион байгуулагч:
“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг
Техникийн бодлого, стандартчиллын алба
Төмөр замын дээд сургууль
Хамтран зохион байгуулагч: Зам тээврийн хөгжлийн яам
Дэмжин ажиллагч байгууллага:
25-р суваг телевиз
ТВ-5 телевиз
Сэдвийн дэд чиглэл, эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих шаардлагыг доорх QR кодыг уншуулан харна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 21242267 утсаар авна уу.