Инфляцын түвшин 2023 оны гуравдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувьтай гарлаа. Төв банк энэ оны эхний хагаст инфляц нэг оронтой тоонд орно гэсэн хүлээлттэй байгаа ч үнийн өсөлтийн эрч ийнхүү өмнөх сарын түвшиндээ хадгалагдав. Инфляцын түвшин 12.2 хувь гарсны 4.7 нэгж хувь нь буюу 38.5 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гуравдугаар сард өмнөх сараас 1.0 хувиар өсжээ. Түүнчлэн өмнөх оны мөн үетэй харьцуулбал инфляцад эзлэх импортын барааны нөлөө харьцангуй буурч 42.6 хувь болсон байна.