Төмөр замаар энэ оны аравдугаар сард нийт 4.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар өсжээ. Өссөн дүнгээр нийт 39 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 хувийн өсөлт гарчээ. Үүнээс импортын ачаа 3.1 сая тонн болж, 2.7 хувиар буурсан бол дотоодын ачаа 21.5 сая тонн болж 4.8 хувиар, экспортын ачаа 9.5 сая тонн 0.7 хувиар, дамжин өнгөрсөн ачаа 5 сая тонн болж 11.4 хувиар тус тус өссөн байна.
Экспортоор аравдугаар сард 10.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны аравдугаар сартай харьцуулахад 28.5 хувиар өссөн байна. Харин оны өссөн дүнгээр экспортын хэмжээ 84.2 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өслөө. Үүнээс төмөр замаар 9.5 сая тонн тээвэрлэсэн нь 0.7 хувиар өссөн байна. Нийт экспортын тээврийн 89 хувийг автотээвэр, 11 хувийг төмөр зам гүйцэтгэжээ.
Импортын ачаа 10 дугаар сард нийт 614.6 мянган тонн болж, өмнөх оны 10 дугаар сартай харьцуулахад 8.0 хувиар өссөн. Харин нийт өссөн дүнгээр 6.1 сая тонн ачаа импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсжээ. Үүнээс төмөр замаар 3.1 сая тонн ачаа импортолсон нь 2.7 хувиар буурсан бол автотээврээр 3.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өссөн дүн аж. Импортын тээврийн 50.1 хувийг төмөр замаар, 49.9 хувийг автотээврээр тээжээ.
Энэ оны 10 дугаар сард нийт 140.9 мянган зорчигч төмөр замаар зорчсон нь өмнөх оны 10 дугаар сарынхаас 5.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Өссөн дүнгээр нийт 1.5 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар буурсан байна. Үүнээс олон улсад 38.7 мянган зорчигч зорчсон нь 4.4 хувиар өссөн бол орон нутагт 1.4 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурсан байна.
Оны эхний 10 сард орон нутагт нийт 3.5 сая зорчигч (+3.7 хувь) зорчсоны 1.4 сая зорчигч төмөр замаар зорчоод байна. Орон нутагт зорчигчдын нийт дүнд агаарын тээвэр 11, автотээвэр 48, төмөр зам 41 хувийг эзэлж байна.
Эхний 10 сарын байдлаарх нийт ачаа тээврийн 27.4 сая тонн буюу 70 хувийг УБТЗ ХНН, 5.8 сая тонн буюу 15 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 3.1 сая тонн буюу 8 хувийн ачааг “Монголиантранс Ложистик” ХХК, 2 сая тонн ачаа буюу нийт ачааны 5 хувийг “Монголиантранс Лайн” ХХК, 695.7 мянган тонн буюу 2 хувийн ачааг “Тавантолгой төмөр зам” ХХК-иуд тус тус тээвэрлэжээ.
Ачаа тээвэрлэлтийн төрлөөр авч үзвэл нийт ачаа тээврийн 21.5 сая тонн буюу 55 хувийг дотоодын ачаа, 9.5 сая тонн буюу 24 хувийг экспортын ачаа, 5 сая тонн буюу 13 хувийг дамжин өнгөрсөн ачаа, 3.1 сая тонн буюу 8 хувийг импортын ачаа тээвэр эзэлж байна.
Дотоодод тээвэрлэсэн 21.5 сая тонн ачааны 9.8 сая тонн ачаа буюу 46 хувийг УБТЗ ХНН, 5.8 сая тонн буюу 27 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 3.1 сая тонн ачаа буюу 15 хувийг “Монголиантранс Ложистик” ХХК, 2 сая тонн 27 хувь "Монголиантранс Ложистик" ХХК Монголиантранс Лайн буюу 9 хувийг “Монголиантранс Лайн” ХХК, 695.7 мянган тонн ачаа буюу 3 хувийг “Тавантолгой төмөр зам” ХХК тус тус эзэлж байна.
Эхний 10 сарын байдлаар байгууллагуудын ачаа тээврийн хоногийн дундажийг тооцоход УБТЗ ХНН хоногт дунджаар 90.2 мянган тонн, “МТЗ” ТӨХК нь 19.1 мянган тонн, “МТЛожистик” ХХК нь 10.2 мянган тонн, “МТЛайн” ХХК нь 6.6 мянган тонн ачаа тээвэрлэж байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар өдөрт дундажаар орон нутгийн ачаа 70.6 мянга, экспортын ачаа 31.4 мянга, дамжин өнгөрсөн ачаа 16.3 мянга, импортод дундажаар 10.2 мянган ачаа тээвэрлэсэн байна.
