Барилга засвар, ашиглалт үйлчилгээний анги 20х10х6 хэмжээтэй явган замын хавтан үйлдвэрлэж байна. Өнгөний хувьд саарал, шар, улаан, ногоон, цэнхэр гээд өргөн сонголттой аж. Нэг ам метр хавтан нь 27500 төгрөгийн үнэтэй бөгөөд ам метрт 50 ширхэг хавтан багтана. Салбар нэгжүүд өөрийн хэрэгцээнд шаардлагатай явган замын хавтангийн тоо хэмжээг урьдчилан гаргаж тус ангиас захиалан авах боломжтой юм байна.