Нүүр Эрүүл мэнд Японы эрүүл мэндийн "TEMARI" группийн удирдлага Төв эмнэлэгт зочиллоо
Эрүүл мэнд

Японы эрүүл мэндийн "TEMARI" группийн удирдлага Төв эмнэлэгт зочиллоо

G.Press 11 сарын өмнө 170 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр Японы "TEMARI" группийн ерөнхийлөгч, хатагтай доктор Масако Хашимото, "CSBA" компанийн төлөөлөгч ноён Тоёнари Ураками нар УБТЗ-ын Төв эмнэлэгт зочиллоо. Зочдыг УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга Х.Баянмөнх, Замын даргын зөвлөх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш нар хүлээн авч уулзав.

"TEMARI" групп компани нь Японы Хисикава мужийн Каназава хотод төвтэй, эмнэлгийн үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, асрамж, сувилал зэрэг эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Тус групп нь Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудад олон салбартай аж. Уулзалтын үеэр Төв эмнэлгийн дарга Х.Баянмөнх эмнэлгийнхээ талаар танилцуулж, Японы талтай хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.

Мөн Замын даргын зөвлөх Р.Раш 1990 оны дунд үеэр Японы Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улс, тэр дундаа төмөр замын тээврийн салбарыг зах зээлийн шилжилтийн хүнд үеийг даван туулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн талаар дурсан ярьсанд зочдын сэтгэл хөдөлж, Япон улстай ойр дотно харилцаатай хүнтэй уулзсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ.

Зочид тус эмнэлгийн зарим кабинет тасгаар орж эмчилгээ үйлчилгээтэй танилцаж, хамтран ажиллах талаар судалж үзэхээр тохиролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.