Японд нэгдүгээр сард хэрэглээний үнийн индекс сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ. Ялангуяа цахилгаан, хий, хүнсний үнэ огцом өсөж байна. Японы Дотоод хэргийн яамнаас өнөөдөр мэдээлснээр, шинэ хүнсний үнийг хасаж тооцдог хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувиар өсжээ. Энэ нь Япон улс газрын тосны үнийн шоконд өртөж байсан 1981 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үнийн өсөлт үргэлжилсээр байгаатай холбоотойгоор худалдан авагчид өнгөрсөн сард хүнсний бүтээгдэхүүнд жилийн өмнөхөөс 7.4 хувиар илүү төлбөр төлсөн гэсэг үг юм. Мөн хийн хэрэглээний төлбөр 24.3 хувиар, цахилгааны төлбөр 20.2 хувиар тус тус өсжээ. Үнийн хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэн сайтар хянана гэж яамны төлөөлөгчид мэдэгдсэн байна. Эрчим хүчний компаниуд айл өрхийн цахилгааны төлбөрийг нэмэх зөвшөөрлийг Засгийн газраас хүссэн гэдгийг тэд мөн нэмж хэлжээ. Цаашид хүнсний болон бусад барааны үнэ улам өсөх хандлагатай байна.