Японы "Шинкансэн" өндөр хурдны галт тэрэгний тамхи татах бүх цэгийг үгүй болгож өөр зориулалтаар ашиглахаар болсон тухай “Kyodo News” болон NHK телевиз мэдээлэв. Улмаар Токайдо болон Кюүшюү зэрэг мужуудад энэ журам хэрэгжихээр болсон байна. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа эрүүл мэнддээ анхаарах хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татах нь багассантай холбон тайлбарлаж буйгаа тус компани тайлбарлажээ. Одоо байгаа тамхи татах цэгийг гамшиг осол зэрэг онцгой байдлын үед яаралтай тусламжийн ус, ундаа хадгалах газар болгон ашиглахаар болсон байна. “JR Tokai” компанийн 2020 он хүртэл ажиллуулж байсан хуучин "Шинкансэн" галт тэрэгнүүд тамхи татах суудалтай байсан бол 2007 оноос нэвтрүүлсэн шинэ галт тэрэгнүүд тамхи татах тусгай өрөөгөөр тоноглогдсон байжээ. Ирэх хавраас тус галт тэрэг ийнхүү тамхигүй бүс болох аж.