Нүүр Гадаадын төмөр зам Гурван улсыг холбосон өндөр хурдны төмөр зам барина
Гадаадын төмөр зам

Гурван улсыг холбосон өндөр хурдны төмөр зам барина

G.Press 1 жилийн өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

 

2030 он гэхэд Зүүн өмнөд Ази Бангкок (Тайланд), Вьентьян (Лаос) болон Хятадын Юньнан мужийг холбосон анхны өндөр хурдны төмөр замтай болно. 10 тэрбум ам.долларын өртөгтэй төсөлд зарим нэг саатал гарсан ч хурдацтай урагшилж байна.

Бүтээн байгуулалт дууссаны дараа галт тэрэгнүүд 250 км/цаг хурдлах боломжтой болж улс хоорондын аяллын цаг эрс багасна гэж үзэж байгаа гэнэ. Жишээлбэл, Бангкокоос Вьентьян руу явахад одоогийн байдлаар есөн цаг явж байгаа бол зам ашиглалтад орсноор ердөө хоёр цагт л зорьсон газраа хүрэх нь ээ. 

Хурдны галт тэрэг нь нийт тээврийн 7-8 хувийг эзэлдэг ч тээврийн салбарын эрчим хүчний ердөө 2 хувийг л зарцуулдаг гэж "Өндөр хурдны галт тэрэгний холбоо"-ноос мэдээлэв.

Шинэ төмөр зам нь бүс нутгийн ложистикийн гол элемент болно гэдэгт итгэлтэй байгаагаа Чунцин Хонжю Жимсний гүйцэтгэх захирал Дэн Хаожи илэрхийлэв. “Шинэ зам ашиглалтад орсноор Хятад, Тайланд болон Зүүн өмнөд Азийн бусад орнуудын хооронд логистикийн холбоог шинээр бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна" гэж тэрээр Global Times сонинд  ярьжээ.

 

Эх сурвалж:  ЖД Транспорт Новости

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.