УБТЗ-ын Ахмадын холбооноос Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 75, тус холбооны 45 жилийн ойн хүрээнд “Гурван үеийн хэлхээ” яруу найргийн наадам зохион байгуллаа. Төмөр замчдын ажил үйлсийг яруу найргаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, төмөр замын сэдэвт уран бүтээлийн санг өргөжүүлэх, төмөр замчин уран бүтээлчдийн авьяасыг нээн илрүүлэх, дэмжих, гурван үеийн харилцаа холбоог бататгах зорилго бүхий уг наадамд нийт 18 яруу найрагч шүлгээ уншив.
Наадмын тэргүүн байрт Улаанбаатар татах хэсгийн машинч Б.Баярмагнай шалгарч, МЗЭ-ийн гишүүн, “Ган зам” сонины сэтгүүлч Б.Дэлгэрхишиг дэд, Замын IV ангийн хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Анхзул гутгаар байрыг эзэллээ.