УБТЗ-ын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ажилтнуудын баримт бичиг боловсруулах ур чадварыг дээшлүүлэх, монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын албан хэрэг хөтлөлтийг сайжруулах зорилгоор гурван сарын хугацаатай аяныг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн өрнүүлж байна. Энэ ажлын хүрээнд Замын даргын ажлын албанаас Архивын ерөнхий газартай хамтран "Архив, бичиг хэрэг хөтлөлт" сургалт явууллаа. Сургалтад алба, хэлтэс, төв, салбар нэгжийн албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд оролцож байна. Сургалтын үеэр архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн зохицуулалт, нийтлэг журам, баримт бичиг зохион бүрдүүлэх арга зүй, стандарт зэрэг сэдвээр хичээл орно. Аяны хугацаанд архивын хяналтын улсын байцаагч оролцсон бүрэлдэхүүнтэй комисс дээрх байгууллагуудын албан хэрэг хөтлөлтөд үзлэг шалгалт хийхээс гадна бичиг хэргийн ажилтнуудын дунд ажил мэргэжлийн мэдлэг сорих тэмцээнийг зохион байгуулах юм.