Энэ оны эхний арван сарын хугацаанд “Грузовой экспресс” үйлчилгээний хүрээнд Зүүн Сибирийн төмөр замын станцуудаас 287 галт тэрэг хөдөлж, 397.2 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өндөр үзүүлэлттэй байна. Үйлчлүүлэгчидтэй тохиролцсон явах, ирэх цагийн хуваарийн дагуу ачаа тээвэрлэх үйлчилгээний эрэлт ч нэмэгджээ. Уг үйлчилгээний хүрээнд энэ оны 1-10 дугаар сард Зүүн Сибирийн төмөр замын станцуудаас 1542 галт тэрэг илгээсэн байна. Тэд 2.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн хувиар их байна. 2023 онд түргэвчилсэн ачаа хүргэлтийн үйлчилгээ нь төмөр замын газрын хилийн боомтууд - Забайкальск, Наушки, Гродеково, Локоть, түүнчлэн Алс Дорнодын гол замын Находка-Восточная, Владивосток боомт станцуудад эрэлт ихтэй байсан аж.